Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын филармони нэрийн марктай боллоо

Монгол төрийн гал голомтоо сэргээн бадраасны түүхт ойг тохиолдуулан мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа Улсын филармони “Монгол шуудан” хувьцаат компанийн Марк, үнэт цаасны газартай хамтран “Монгол Улсын Филармони” нэрийн маркаа  өчигдөр ёслол төгөлдөр нээлээ.Энэхүү шуудангийн марк нь Улсын филармонийн логог дүрслэн харуулсан бөгөөд лого нь “Симфони найрал хөгжим”, “Баян Монгол” чуулга, Чингис хаан одонт “Морин хуурын чуулга”-ыг илэрхийлсэн хөгжмийн нотын гурвалсан дэвтэр дээрх бүрээ, хийл хөгжим, гитар хөгжим, морин хуурыг дүрслэн харуулжээ.

Мөн тус филармонийн түүхэнд анх удаа “Яруу тунгалаг” симфони оркестр, Төрийн шагналт “Баян Монгол” биг бэнд, “Морин хуур” найрал хөгжмийн хамтарсан уран бүтээлээс бүрдсэн хос пянзыг эрхлэн гаргаж, ард түмнийхээ хүртээл болгож байгаад халуун баяр хүргэе.Улсын филармони нь яруу тунгалаг “Симфони оркестр”, Төрийн шагналт “Баян Монгол” биг бэнд, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч “Морин хуур” найрал хөгжим хэмээх гурван том бүрэлдэхүүнтэйгээр эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж буй мэргэжлийн хөгжмийн урлагийн тэргүүлэх төв байгууллага юм.Хөгжмийн урлагийн үе үеийн нэрт зүтгэлтнүүд, авьяас билигт удирдаачид, чадварлаг хөгжимчид, алдарт дуучид, ардын гавьяат цолтнууд, уран бүтээлдээ үнэнч, хөдөлмөрч хамт олноороо бахархсан баялаг түүхтэй Монгол Улсын филармонийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын уран бүтээл, ажил үйлсэд нь улам их амжилт, өндөр дэвшлийг хүсэн ерөөе.Мөн энэ өдөр Улсын филармониос 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй шинэ оны баярыг угтсан “SNOW MELODY–2026” тоглолт боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан