Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Х.Нямбаатар: 2026 онд орон сууцжуулах төслүүдийг урагшлуулж, барилгын салбарыг дэмжинэ

Энэ онд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 16 мега төслийг гараанаас амжилттай гаргалаа. Мөн 190.8 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлыг хийж, 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарсан. Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуу 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ. Ирэх онд Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс сүүлийн хоёр жил зам, гүүр, дэд бүтцийн салбарт олон ажил хийлээ. Үүний үр дүнд замын компаниуд өөрсдийн дэвсэгч машин, асфальтбетоны үйлдвэртэй болж, бие даасан. Харин ирэх жилүүдэд хотоос газар чөлөөлөлт хийж, дэд бүтэц татсан, төлөвлөлттэй газруудыг барилгын салбарынханд санал болгоно. Барилгын борлуулалтад дэмжлэг үзүүлнэ. Бид 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгож зарласан. Энэ хүрээнд барилгын салбарынханд хөрөнгө оруулалт хийнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан