Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
AI камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалт өнөөдрөөс буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. 

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй. 

"2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулна.

Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэх бөгөөд программд алдаа гарахгүй. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримт бий" гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдсэн юм.

Камерын хяналтын ухаалаг системээр: 

  • тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх,
  • гэрэл дохио зөрчих,
  • нэгдүгээр эгнээгээр зорчих,
  • эгнээ байр буруу эзлэх,
  • автобусны буудал дээр зогсох,
  • агшин зуурын хурд хэтрүүлэх,
  • дундаж хурд хэтрүүлэх,
  • "Зогс" шугам давах,
  • түр буюу удаан хугацаагаар зогсох,
  • явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулах зэрэг 10 зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан