Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“СОЁЛ УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ–2026” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТӨВ АЙМАГТ БОЛЖ БАЙНА “Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж Улсын начин цолтон болсон бөхчүүд “Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж улсын арслан, гарьд, заан, харцага цолтон болсон бөхчүүд НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа Ажлаа тасалж, Дубай явсан татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэг болголоо Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцахаар хуульчилсан ч хэрэгжиж эхлээгүй “Атар” хэвийн боовны барилдаанд өнгөтэй барилдсан бөхчүүд улсын аварга цол хүртдэг "NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав Хар тамхи мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх хэлэлцүүлэг боллоо Ногоон бүс хариуцсан дэд хороо хуралдлаа
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр хотын хойд бүс болох зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл, мөн Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс буюу Архивын ерөнхий газар чиглэлд нийтийн тээвэр болон хувийн авто машинаар зорчиход иргэд дунджаар 2-3 цаг зарцуулж байна.

Хотын авто замын сүлжээ, нийтийн тээврийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхгүй тохиолдолд Улаанбаатар хотод 2030 он гэхэд автомашины дундаж хурд 5 км/цагт хүрч, замын түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирол цаашид нэмэгдсээр байх тооцоолол гарчээ.

Ийм нөхцөл байдалд хотын нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргах стратегийн шийдэл болгон “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг төсөл 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэр дүнгээр өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах эдийн засгийн үр ашигтай хэмээх урьдчилсан тооцоолол гарсан.

Төслийг хэрэгжүүлснээр хотын хойд бүс болох зуслангийн бүсийг Сүхбаатарын талбайтай холбох трамвайн шугамаар 29 минут зорчих боломж бүрдэх бол Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс буюу Архивын ерөнхий газар чиглэлд 37 минут зорчих нөхцөл бүрдэх юм.

Төслийн хүрээнд “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугамыг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтойгоор төлөвлөсөн. Харин хоёрдугаар шугамыг Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтойгоор төлөвлөсөн.

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бодитойгоор бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай тээврийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан