Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Тусгай замын автобусыг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд явуулахаар төлөвлөжээ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх Тусгай замын автобус /BRT/ төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2026 оны эхний улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах мэргэшсэн байгууллагыг тодруулж, ингэснээр барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэнэ.

Нарийвчилсан ажлын зурагт автобусны тусгайлсан эгнээ, буудлын төлөвлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, гэрлэн дохионы шинэчлэлт, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн замын шинэчлэлт тохижилт, ухаалаг тээврийн систем (ITS), аюулгүй байдлын цогц шийдлүүдийг олон улсын стандарт, норм шаардлагын дагуу тусгахаар төлөвлөж байна.

Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, төслийн үзэл баримтлал тодорхойлох, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатлалын төлөвлөлт зэрэг суурь ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж дууссан.

Энэхүү төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг чиглэл нь хотын төв болон захын бүсүүдийг холбосон, хөдөлгөөний ачаалал өндөртэй гол замууд юм.

Мөн тус төсөл нь нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хурд, найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн алдагдлыг багасгах ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан