Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад 6 ААН санал ирүүллээ

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 76 дугаар тоот тогтоолоор “Хүннү” хотыг байгуулах шийдвэр гарсан. Хүннү хот нь өөрийн эх үүсвэрээс эрчим хүчээ батарей хуримтлуулахаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах юм.

Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 5-ны 16:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй зарласны дагуу доорх аж ахуй нэгжүүд оролцох хүсэлтээ ирүүллээ.

  1.  “Ньюком" ХХК;
  2.  “Эич Эй Си Смарт Тех" ГХОХХК;
  3. "Энвижн Энержи" ХХК;
  4.  "Шийриз стоун" ХХК;
  5. "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК;
  6. “Алтай Трест” ХХК гэсэн ААН санал ирүүлсэн юм. 

“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг оролцсон ААН-үүдэд гардууллаа. Хувийн хэвшлийн төлөөлөл урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн дагуу саналаа бэлдэн 2026 оны 2 дугаар сарын 5-ны 16:00 цагт ирүүлэх бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны сонгон шалгаруулалтыг явуулна. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

1 Сэтгэгдэл
Ядуус халамжийн мөнгөөр хотын кофе шопуудаар ба ресторануудаар орж, хоол унд идэн тансаглаж байна. Улаанбаатарын ресторануудаар ба кофе шопуудаар голдуу ядуус үйлчлүүлж байна.
Хамгийн их уншсан