Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн байгууллагын хүнд суртал, албан тушаалтны ёс зүйд хамаарах 6 гомдол, мэдээллийг хянан шалгав Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна Г.Ууганбаяр: “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг битүүмжилж байна” гэх иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн Он гарсаар 75604 тонн шатахуун импортлоод байна Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана Холимог тулаанчид Азийн аваргыг зорилоо 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ В.Оюумаа: Нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан 15 барилга байгууламжийг буцаан аваад байна М.Бадамсүрэн: Мал эмнэлгийн салбарт шинэчлэл хийнэ Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
ЦЕГ: Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас 2025 оны 12 дугаар сарын 23- 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулжээ.

Хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр  сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар  мод бэлтгэн зарж борлуулах зорилгоор  Улаанбаатар хот руу тээвэрлэн худалдаалдаг нэр бүхий долоон ААН-ийн үйлдлүүдийг  илрүүлжээ.

Тодруулбал,  3185 ширхэг 286.65м3 плак, 154 ширхэг 16,23м3 гуалин, 35.23м3 зах банз, мөн хүнд даацын ачаа өргөгч ковш 4, улсын дугаар тодорхойгүй Зил 131 маркийн  тээврийн хэрэгсэл 6, тээврийн хэрэгсэл хоёрыг  тус тусм битүүмжлэн цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулан ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд  Хууль бусаар мод бэлтгэх.

3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэнэ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан