Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Хэнтий аймагт ажиллаж байна.
Тэрбээр өнөөдөр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ц.Идэрбатын хамт Аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцлоо.
Онцгой комиссын гишүүдээс мал эмнэлгийн гэрчилгээ олгохоос өмнө отроор явах зөвшөөрөл өгөхгүй байх, Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд 10-аад жил өвөлжиж, хаваржиж байгаа айлуудыг нүүлгэх, иргэд, малчид хорио цээрийн дэглэм барихад хариуцлагагүй хандаж буй нь шүлхий өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаад анхаарах, Отрын бүсийн захиргааг Дэлгэрхаан суманд биш Хэрлэнбаян-Улаанд байрлуулан ажиллуулах зэрэг санал хэллээ.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2026 онд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв.
Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 9,1 мянган малчин өрхөд 3,4 сая толгой мал өвөлжиж байна. Хэрлэнбаян-Улаанд отрын бүсэд 167 өрхийн 168.6 гаруй мал өвөлжиж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ

























