Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Г.Ууганбаяр: “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг битүүмжилж байна” гэх иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн

Хүний Эрхийн Үндэсний Комисс 2025 оны гомдол, хянан шалгах ажиллагааны үр дүнгийнхээ талаар өнөөдөр /2026.01.08/-нд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Хүний эрхийг зөрчсөн байж магадгүй болон хүний эрхийг зөрчсөн гэх гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийлээ.

Өнгөрсөн онд Хүний Эрхийн Үндэсний комисс 1461 гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэлээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 15,3 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Үүнийг нийгэмд хүний эрхийн нөхцөл байдал сайнгүй байгаа болон иргэдийн зүгээс өөрийн эрхийг хамгаалах чиглэлээр мэдлэг, ойлголт нэмэгдсэн гэсэн хүчин зүйлстэй холбоотой гэж харж байна. Нийт гомдол, мэдээллийг харж үзвэл, 

  • 77.1 хувь нийслэлээс
  • 22.6 хувь нь орон нутгаас
  • 0.3 хувь гадаад улсаас тус тус ирүүлсэн байна.

Хүний Эрхийн Үндэсний комисс сүүлийн таван жилийн хугацаанд иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг шүүгээд үзэхэд шударгаар шүүлгэх эрхийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн зөрчил болон халдашгүй чөлөөтэй байх эрхийн зөрчил зэрэг нь дийлэнх хувийг эзэлж байна.

2025 онд бүртгэгдсэн гомдол, мэдээллийн хувьд 318 буюу 21,8 хувийг нь холбогдох байгууллагад руу нь шилжүүлж, шийдвэрлүүлж байна. Харин 882 буюу 60.4 хувийг нь Хүний эрхийн комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрсдөө шийдвэрлэж байна.

Бид эрх нь хязгаарлагдсан иргэдийн байгаа газарт очиж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Хорих анги болон цагдан хорих ангиас нийт 407 иргэн гомдол ирүүлсэн. Бид хүсэлтийн дагуу очиж, тухайн иргэнтэй уулзаж, шаардлагатай зөвлөгөө, арга хэмжээг авч ажиллалаа.

Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг битүүмжилж байгаатай холбоотой гомдол нэлээдгүй ирж байсан. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, холбогдох арга хэмжээ авсны үр дүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2025 оны А302 дугаар тушаалаар хуульд заасан төлбөр гаргаж болохгүй орлогыг битүүмжлэхгүй, уг орлогын хэмжээгээр дансны гүйлгээг хязгаарлахгүй байхыг арилжааны банкнуудад мэдэгдэх заалтыг журамдаа тусгасан" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан