Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“СОЁЛ УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ–2026” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТӨВ АЙМАГТ БОЛЖ БАЙНА “Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж Улсын начин цолтон болсон бөхчүүд “Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж улсын арслан, гарьд, заан, харцага цолтон болсон бөхчүүд НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа Ажлаа тасалж, Дубай явсан татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэг болголоо Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцахаар хуульчилсан ч хэрэгжиж эхлээгүй “Атар” хэвийн боовны барилдаанд өнгөтэй барилдсан бөхчүүд улсын аварга цол хүртдэг "NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав Хар тамхи мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх хэлэлцүүлэг боллоо Ногоон бүс хариуцсан дэд хороо хуралдлаа
Ажлаа тасалж, Дубай явсан татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нартай уулзаж, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлагууд аялал зугаалгаар явсан асуудлыг тодрууллаа.

Үндэсний татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран "Дубай явах арга хэмжээнд Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга, албан хаагчдыг оролцуулах боломжгүй гэдгийг Татварын ерөнхий газрын даргын хувьд биечлэн хэлж үүрэг болгосон ч албан хаагчид Дубай явсан мэдээллийг дараа нь авсан.

Урьдчилж хэлж сануулсаар байтал гадаад явсан алба хаагчид одоогоор Монголд ирээгүй байна" гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын албанд шинэчлэл хийж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, чирэгдэл бага учруулдаг, хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо. Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна.

Хариуцлагагүй зарим хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж болохгүй. Иймд Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт  хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг болголоо. Мөн шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, зарчимтай, дэг журамтай ажилладаг Татварын албыг бий болгож ажиллахыг даалгалаа.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан