Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“СОЁЛ УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ–2026” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТӨВ АЙМАГТ БОЛЖ БАЙНА “Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж Улсын начин цолтон болсон бөхчүүд “Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж улсын арслан, гарьд, заан, харцага цолтон болсон бөхчүүд НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа Ажлаа тасалж, Дубай явсан татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэг болголоо Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцахаар хуульчилсан ч хэрэгжиж эхлээгүй “Атар” хэвийн боовны барилдаанд өнгөтэй барилдсан бөхчүүд улсын аварга цол хүртдэг "NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав Хар тамхи мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх хэлэлцүүлэг боллоо Ногоон бүс хариуцсан дэд хороо хуралдлаа
“СОЁЛ УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ–2026” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТӨВ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Соёл урлаг, аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг нэгтгэн хэлэлцэх зорилгоор “Соёл урлаг, аялал жуулчлал–2026” зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн “Монгол туургатан” театрт зохион байгуулж байна.Зөвлөлдөх уулзалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нээж, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар үндсэн илтгэлийг танилцууллаа.

 

Тус уулзалтаар соёл урлаг, аялал жуулчлалын салбарын 2030 он хүртэлх хөгжлийн стратеги мөн 2026 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл, зорилттой танилцаж, санал солилцох замаар нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьж байна.

Уулзалтын үеэр:

- “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт” сэдвээр ССАЖЗ-ын сайдын орон тооны бус зөвлөх Ж.Эрхэмтөгс,

- “Улсын хэмжээнд салбарын бодлогын хэрэгжилтийн нэгдмэл байдлыг хангаж, үр нөлөөг нэмэгдүүлэх нь", "2026 онд зохион байгуулагдах томоохон арга хэмжээнүүд” сэдвээр ЗГХА–Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг нар илтгэл хэлэлцүүлэв.Зөвлөлдөх уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон орон нутгийн захиргааны байгууллагууд, төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагын удирдлага, албан хаагчид, салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг нийт 300 орчим хүн оролцож байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан