Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Б.Обама, М.Ромни нар хайнаагаа хагалахаар яг одоо мэтгэлцэж байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама, Митт Ромни сүүлчийн халз мэтгэлцээнээ яг одоо хийж байна. Тэдний хооронд болж буй гурав дахь мэтгэлцээн АНУ-ын гадаад бодлогын талаар өрнөж байгаа юм. Мэдээж, мэтгэлцээний сэдэв гадаад бодлого учраас хоёр нэр дэвшигч Сирийн зөрчил мөргөлдөөн, Ирак, Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаа, АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв, Иран-Израилийн зөрчил, Хойд Солонгос гээд дэлхий нийтийн анхаарал татсан чухал асуудлуудыг хөндөж байна .
Хоёр нэр дэвшигчийн хооронд болсон өмнөх мэтгэлцээнийг дүгнэвэл 1:1 гэсэн харьцаатай байгаа. Эхний мэтгэлцээнд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни илт давуу байсан бол хоёр дахь мэтгэлцээнд Ерөнхийлөгч Барак Обама ялсан гэж ажиглагчид дүгнэсэн. Ийнхүү халз мэтгэлцээнд яг ижилхэн нэг, нэг оноотой болчихоод байгаа тэдний рейтинг ч яг ижилхэн 47 хувьтай явааг мэтгэлцээний өмнөхөн явуулсан NBC телевизийн санал асуулга харуулжээ. Тэгэхээр энэ удаагийн мэтгэлцээн бол өрсөлдөгчөөсөө илүү оноо авах хамгин шийдвэрлэх мөч юм.
Өмнөх мэтгэлцээнийг CNN телевизийн хөтлөгч удирдан явуулж байсан бол энэ удаа CBS телевизийн ахмад сэтгүүлч, нэвтрүүлэгч Боб Шиффер хөтлөн явуулж байна.
Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 6-нд болно.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан