Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
"Хөвсгөл" нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.01.12/ байдлаар Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд-1, Алаг-Эрдэнэ суманд-2, нийслэлийн Багануур дүүрэгт 1 нийт буюу 4 удаагийн мөс цөмөрсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дуудлагын дагуу тухайн газар, хэлтсийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, автомашинуудыг татан гаргасан бол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр "Хөвсгөл" нуурт өчигдөр /2025.01.11/ цөмөрсөн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 25-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн байна.

Иймд:

  • Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
  • Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
  • Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
  • Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан