Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Казахстан улстай хамтарч малын вакцины үйлдвэр байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзжээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн Казахстаны зах тогтмол зээлд нийлүүлэх чиглэлээр хоёр талын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгохыг хүсэв.

Мөн Казахстанаас импортлох жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, цагаан будаа, үрийн буудай зэрэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, сайн чанарын улаан буудайн элит үр, үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үрийг нийлүүлэх чиглэлд  ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Элчин сайд А.Сейтакыно, Казахстаны талаас ноолуурын салбарт хамтран ажиллах сонирхолтой төдийгүй Монгол Улсад малын вакцины үйлдвэр байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх, малын гаралтай өвчин, тархалтыг бууруулах чиглэлээр ажиллах боломжтой байна.

Талууд хөдөө аж ахуй, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн  төлөө байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан