Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зөрчлийн торгуулиар торгуулсан иргэд төлбөрөө E-Mongolia системээр дамжуулан төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ

Зөрчлийн торгуулиар 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш торгуулсан иргэд төлбөрөө Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээр дамжуулан төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. 2017 онд Зөрчлийн тухай хууль болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байна.

2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн шаардлагад үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцоог сайжруулах зорилго бүхий “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хөгжүүлж, энэ оноос эхлэн улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Үүний үр дүнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн.

Энэхүү шинэчлэлийг дэмжих хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.

Өмнө нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцдог эрх бүхий албан тушаалтнууд өөр өөр яам, агентлаг, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн компаниудад харьяалагддаг байсан тул иргэд торгууль, шийтгэлээ биелүүлэхэд харилцан адилгүй шаардлага тулгарч, хүндрэл үүсдэг байв.

Харин энэ оноос E-Mongolia системээр дамжуулан торгуулийг нэг стандартын дагуу төлөх боломж бүрдсэнээр иргэдэд илүү хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй нөхцөл бүрдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан