Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛНО Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо “Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж АН-ын бүлгийн 32-оос дээш гишүүн гарын үсэг зурсан Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно “Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгосон Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй Гамшгийн эрсдэлийг бууруулах “Боосай карт”-д суурилсан боловсролын төслийг хэрэгжүүлнэ
“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар оролцож үг хэллээ. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын нийгэмд цэгцрэх хөдөлгөөн эрчимжиж байна. Уул уурхай, төрийн өмчийн салбарт үүрлэсэн баялгийн хулгай цэгцрэх хөдөлгөөний урсгалд туугдаж ил гарсаар байна. Энэ урсгалыг зөв голдиролд чиглүүлэхэд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын манлайлал, үүрэг, оролцоо чухал” гэлээ. 

Мөн тэрээр цагдаагийн байгууллага хүн төвтэй, хүний эрхийг хангасан үйлчилгээг зорилт болгож, цагдаа, олон нийтийн харилцаа, ойлголт, хандлагыг шинэ шатанд гаргах цаг болсон гэдгийг онцоллоо. 

Хууль сахиулах,  гэмт хэрэгтэй тэмцэх ажилд инновац, дата өгөгдөл, дэвшилтэт технологийн боломжуудыг ашиглаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэн шинэчлэгдэх хэрэгтэй. Ингэх нь иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ. 

Гэмт хэрэг илрүүлэх нэг хэрэг. Харин хохирсон хүний хохирлыг барагдуулах нь хүн төвтэй үйлчилгээнд хүрэх чухал алхам. Тиймээс гэмт хэрэгт хохирсон иргэдийн хохирлыг бүрэн барагдуулдаг байхад чиглэсэн эрхзүйн болон тогтолцооны шинэчлэл хийх нь энэ салбарын чухал зорилт байх ёстойг Ерөнхий сайд санууллаа. 

Мөн тэрээр Засгийн газраас онцгойлон анхаарч буй хар тамхитай тэмцэх ажилд цагдаагийн байгууллага үр дүнтэй ажиллаж буйд талархал илэрхийлээд энэ чиглэлд олон улсын туршлагыг нэвтрүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялын бодлогыг чангалж эрхзүйн орчныг сайжруулах ажилд цаг алдаж болохгүйг онцоллоо. 

Мөн цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх нь салбарын анхаарах асуудал болсон. Тухайлбал, 2024 оны байдлаар 485 алба хаагч өөрийн хүсэлтээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна.  Алба хаагчдын нийгмийн асуудлыг анхаарах, цалин, урамшууллын тогтолцоог сайжруулах, оновчтой болгох, бүтээмжтэй уялдуулахад чиглэсэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан