Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛНО

Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн 2026 оны нэгдүгээр сарын 24,25-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулна.Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол тэмээг сурталчлах, ашиг шимийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршино.Наадмын үеэр дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх болон буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан зэрэг буухиа тэмцээн зохион байгуулж, сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, ингэ шалгаруулахын зэрэгцээ тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гаргах юм.Тэмээчдийн V зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ” болон "Аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх" зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргана.Өнгөрсөн жилийн тэмээчдийн баяр Дорноговь аймагт “Их говийн тэмээ-2025” нэртэйгээр зохион байгуулагдсан билээ. Монгол Улсын хэмжээнд 2024 онд 480 мянган тэмээ тоолуулсан бол 2025 оны байдлаар 501 мянга болж өссөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан