Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Ах Урианхан овогт Бөхийн Бааст гуайн 1969 онд бичиж, тухайн жилдээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авч байсан Хангайн Бор туужаас сэдэвлэсэн "Хангайн Бор" уран сайхны киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско, түүний хүү Жиованни Фуско нар бичиж байгаагаа зарлалаа.

Энэхүү тууж нь хүн, амьтан, байгалийн хоорондын гүн гүнзгий, мөнхийн харилцааг нүүдэлчдийн гүн философи, ертөнцийг үзэх үзлээр дамжуулан өгүүлдэг.

Жон Фуско бол Netflix-ийн "Марко Поло" (2014–2016) цувралын санаачлан бүтээгч, ерөнхий продюсер, зохиолч юм. Түүний уран бүтээлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Spirit" хүүхэлдэйн кино (Оскарын шагналд нэр дэвшсэн), "Hidalgo", "Young Gun", Jet Li, Jackie Chan-н тоглосон "Хориотой хаант улс", Michelle Yeoh, Donnie Yen нарын тоглосон "Унтаж буй бар, гэтэж буй луу " зэрэг сонгодог бүтээлүүд багтдаг. Дорно болон өрнийн түүхийг холбосон бүтээлүүд хийдгээрээ алдартай Жон Фускогийн бүтээлүүд нь ихэвчлэн соёл ахуй, оюун санааны өвөрмөц байдал, байгалийн үзэсгэлэнт газар, хүний амитны ​​холбоо зэрэг сэдвүүд дээр гүн гүнзгий үндэслэсэн байдгаараа онцлогтой.

Америк гаралтай хэдий ч Жон Фуско ууланд өөрийн морины жүчээтэй, нүүдэлчин амьдралаар амьдарч, өдөр бүр тулааны урлагаар хичээллэж, Азийн түүх, соёл, ялангуяа Монголын түүхийг судалдаг байна. Түүнтэй хамтран зохиолчоор Нью-Йоркийн Их Сургуулийн Tisch-н Кино Урлагийн Сургуулийг кино зохиолч мэргэжлээр төгссөн, өөрийн хүү болох Жиованни Фуско ажиллаж байна. Аав хүү хоёр саяхан Саудын Арабт зураг авалт хийсэн Арабын домогт цэргийн командлагч Халид аль-Валид болон Ярмукийн тулалдааны тухай түүхэн туульс болох "Хугаршгүй сэлэм" киноны зохиолыг хамтран бичжээ.

"Хангайн Бор" киноны санаачлагч, продюсераар Монгол Улсын Соёлын Элч, жүжигчин, продюсер, мисс А.Баярцэцэг өөрийн баг хамт олонтой ажиллаж байгаа бөгөөд Фускогын оролцоонд талархал илэрхийлж, уг кино нь Монголын кино урлагийг цоо шинэ өнгө төрхөөр дэлхийд гайхуулан таниулах, нүүдэлчдийн гүн ухаанд тулгуурласан, дэлхийн үзэгчдэд зориулагдсан, орчин үеийн дэлхийн кино урлагийн сонгодог бүтээл болж чадахуйц бүтээл болж чадна гэдгийг онцоллоо.

image
image
image
image
image
1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан