Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн есөн байршилд 102.7 км урт үерийн хамгаалалтын далан, суваг байгуулна

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ус, үерийн давтамж өссөний улмаас хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ үүсээд буй. Тиймээс “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд нийт 22 байршилд далан, суваг байгуулна. Эхний ээлжид Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд далан, суваг барих юм. Энэ хүрээнд 102.72 км урт үерийн хамгаалалтын далан, суваг байгуулж, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх бөгөөд 40 км шугамыг сэргээн засварлах юм. Төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. Тус төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулсан. 

 

  • Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж;
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/;
  • Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг;
  • БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/;
  • Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг;
  • Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж;
  • Тахилтын үерийн хамгаалалтын суваг;
  • Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг;
  • Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/ 

Төслийг хэрэгжүүлэхдээ доторлон шинэчлэх, хэсэгчлэн шинэчлэх, голчийг нэмэгдүүлж өргөтгөх аргыг хэрэглэнэ. Эдгээр арга нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулахгүйгээр дэд бүтцээ шинэчлэх мөн уламжлалт аргаас илүү өртөг хямд, цаг хугацаа бага шаарддаг гэдгээрээ давуу талтай. Мөн хотын өнгө үзэмж, эко системийг дэмжих зорилгоор 12 км ногоон байгууламж, усны нөөцийг зохицуулах дөрвөн цөөрөм байгуулна. Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан