Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Катар улсын агаарын цэргийн академид зочиллоо

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутын Катар Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн болон Батлан хамгаалах салбарын боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлагын төлөөлөл тус улсын Аль-Заим Агаарын цэргийн Академид зочиллоо.

Уг академи нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Аль-Улдейд баазад байрлаж, Катарын Агаарын цэргийн нисгэгч, нисэхийн инженер техникийн бүрэлдэхүүн, нислэгийн удирдагч, нисгэгчгүй нисэх хэрэгслийн нисгэгч-оператор зэрэг мэргэжлээр 4 жилийн хугацаатайгаар сургаж бэлтгэдэг дээд боловсролын байгууллага юм.

Тэд РС-21, QSMK, Н-125 зэрэг загварын сургалтын онгоц, нисдэг тэргээр нисгэгч нараа сургаж бэлдэхээс гадна Англи, Франц улсын сургалтын симмулятор дээр нислэгийн хөдөлгөөний удирдагч, нисгэгчгүй нисэх хэрэгслийн оператор-нисгэгч нараа дадлагажуулж, тэдэнд нэн шаардлагатай ур чадварыг эзэмшүүлдэг болохоо танилцуулав.

Тус академид гадаадын 20 гаруй орны сонсогч суралцдаг, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан, бүс нутагтаа тэргүүлэх сургалтын сургалтын орчныг бүрдүүлж чаджээ. Айлчлалын бүрэлдэхүүн тус сургуулийн сургалтын агуулга, тогтолцоо, сайн туршлагыг судлахаас гадна сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сонсогч солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан