Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ДЦС-4-ийн наймдугаар зуухны гэмтлийг засварлаж, хэвийн горимоор ажиллаж эхэллээ

ДЦС-4-ийн наймдугаар зууханд гарсан гэмтэл болон Бөөрөлжүүтийн цахилгааны станцын тэжээгч талд нь нүүрс хөлдсөнөөс доголдол үүсэж, 300МВт-ын эрчим хүч үйлдвэрлэхээс 120 МВт болж буурсан байна. Үүнээс болж Улаанбаатар хотод хоёр өдөр цахилгаан хязгаарлалаа.

Өчигдрийн байдлаар ДЦС-4-т гарсан гэмтлийг засварласнаар наймдугаар зуух бүрэн хүчин чадлаараа буюу 670 МВт эрчим хүч үйлдвэрлэж, хэвийн горимоор ажиллаж эхэлжээ.
 
Тус станцын бүх турбин, генератор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд нөөц тоноглолгүй учир хуучирсан станцад ямар нэг гэмтэл гарвал хэрэглэгчдийн цахилгааныг  хязгаарлахаас аргагүй нөхцөлд ажиллаж байна.

Гэмтэл гарсан наймдугаар зуухыг 2026 оны зун засварлахаар төлөвлөсөн байжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан