Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол, Хятад хоёр улс байгаль орчны хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны дэд сайд Луо Фан болон холбогдох албаны хүмүүстэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр тал:

-Байгаль орчны салбарын хамтын ажиллагаа

-Уур амьсгалын өөрчлөлт

-Экосистемийн нөхөн сэргээлт

-Шар шороон шуурга

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Сайд Б.Батбаатар COP17-ын бэлтгэлд БНХАУ-ын сайн туршлага, инновацийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон шилжилт, байгальд суурилсан шийдлүүдийн хүрээнд хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн хоёр яамны хамтын ажиллагааны механизмыг 2026 оны 3 дугаар сард сэргээж, “Бүс ба Зам”, ногоон хөгжил, ногоон соёл иргэншлийн хүрээнд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар санал нэгдэв.

Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Хятадын байгаль орчны байгууллагуудыг сайд нарын түвшинд оролцуулах, технологи, инновацийг танилцуулах арга хэмжээг ирэх наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдлаа гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан