Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, шалгаж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт аюултай ачаа тээвэрлэгч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгжид Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын стандартын үзүүлэлт шаардлагыг хангуулах зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх шалгалтын ажил өчигдрөөс эхэлж ирэх сарын 28-ны өдөр хүртэл хийхээр боллоо.

Зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх хяналтын ажилд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн хяналт хариуцсан зохицуулагч, Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, Хяналт шалгалтын газрын автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч, Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч, ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан мэргэжилтнүүд оролцох юм.  

Энэ ажлын зорилго нь илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахад оршиж байгаа юм гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан