Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түргэний машинуудад хотхон, хорооллуудын хаалгыг нээдэг тоноглол суулгахаар болов

Түргэн тусламжийн машин дуудлагын дагуу очиход хотхон, хорооллуудын орц хаалттай, орлоо гэхэд зогсоолгүйн улмаас тойрох зэргээр цаг алддаг. Иймд нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтэрдэг болгох талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллахдаа НЭМГ-ын дарга болон холбогдох албаныханд чиглэл болгожээ. 
Тэгвэл өнөөдөр НИТХ-ын холбогдох албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглолыг түргэний машинуудад суулгаж өгөхөөр болсон байна. 


Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн гурван ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан