Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Хуванцаргүй COP17” уриалга дэвшүүллээ Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна “Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Google Pay болон Apple Pay-д Голомт банкны виртуал картаа холбосон шинэ хэрэглэгч бүр урамшуулалтай
Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ажиллаж, холбогдох агентлагийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

Энэ үеэр Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний танилцуулга болон лабораториудын харьцуулсан судалгааг холбогдох албаныхан танилцуулсан юм. Мөн лабораторийн тогтолцоог сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг онцоллоо.

Шадар сайд Х.Ганхуяг "Хүнсний аюулгүй байдал бол зөвхөн хэрэглээний асуудал биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн чухал асуудал. Өнөөдөр манай улсад лабораторийн чиг үүрэг давхардсан, тоног төхөөрөмжийн чадавх жигд бус, хүний нөөц тогтворгүй, салбар хоорондын уялдаа сул байгаагаас шалтгаалан зарим эрсдэлүүд үүсэж байгаа. Эдгээр нь санамсаргүй алдаа биш тогтолцооны сул талтай холбоотой. Иймээс үүнийг хэсэгчлэн бус, үндсээр нь шийдэх шаардлагатай.
Лабораторийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн эцсийн зорилго нь Монгол Улсын иргэн бүрийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, экспортын итгэлцлийг баталгаажуулах, төрийн бодлогыг шинжлэх ухаанд суурилсан, хариуцлагатай, найдвартай болгох. Гэхдээ энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх урт хугацааны институцийн шинэчлэл. Засгийн газар энэ зорилгын төлөө бодит үр дүн гарган, хариуцлагатай ажиллах болно" гэдгийг онцоллоо.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, экспорт, гадаад худалдааны итгэлцлийг баталгаажуулах, төрийн шийдвэрийг шинжлэх ухааны нотолгоогоор хангах стратегийн чухал байгууллага.

Энэ үүргийг хангахын тулд Монгол Улсын Шадар сайдын зүгээс 2026 онд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлж байна.

Тиймээс улсын хэмжээнд лабораторийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийхэд холбогдох мэдээллүүдийг нэгтгэж танилцуулах, шаардлагатай судалгаануудыг хийх зэрэг үүрэг, чиглэлийг Шадар сайд холбогдох агентлагийн удирдлагуудад өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан