Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Якузатай холбоотой байсан Японы Хууль зүйн сайд огцорлоо
Японы Хууль зүйн сайд Кейшу Танака гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэмээх шуугианы улмаас суудлаасаа огцорлоо. Тэрээр сайдын суудалд суугаад сар ч болоогүй байхад ийм ноцтой шуугиан дэгдэж, ердөө 22 хоногийн өмнө авсан албан тушаалаасаа салахад хүрчээ.
Гэхдээ К.Танакаг энэ хэргээс бус эрүүл мэндийн шалтгаанаас болж суудлаа өгсөн гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдэгджээ. Тэрээр одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоо 74 настай К.Танака якуза нарын бүлэглэлийн толгойлогчийг ирээдүйн эхнэртэй нь танилцуулан, хуримыг нь хийлгэж байсан гэдэг мэдээлэл байгаагийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан нь батлагдсан юм. Тэрээр хандив авснаа хүлээн зөвшөөрсөн ч мөнгийг нь буцааж өгсөн гэж мэдэгдээд байна. Харин якузагийн тухайд тэднийг гэмт хэрэгтнүүд гэж мэдээгүй хэмээн тайлбарлаж буй аж.
Үүгээр энэ он гарснаас хойш Японы Засгийн газрын хоёр дахь гишүүн огцорч байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан