Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 25 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангадаг. Цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч, энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд ДЦС-5 ашиглалтад орсноор импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлож, цаашлаад илүүдэл ачааллыг дотоодын эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ гэдгийг салбарын инженерүүд тодотгодог.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийт 26 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ДЦС-5 жилд 2,221 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 4,822,300 ГЖ дулаанаар хангах боломжтой болно. Үйлдвэрлэсэн цахилгааны 90 хувь нь төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр нийслэлийн баруун бүсийн 40 мянган айл өрхийг дулаанаар, мөн 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд санхүүжилтийн гэрээг байгуулсан байна. Үүнтэй зэрэгцэн Түншлэлийн гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж, хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээж буй бөгөөд уг төлөвлөгөө батлагдсанаар гэрээний иж бүрдэлд багтах 12 хавсралт гэрээ, 7 хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулах, батлах боломж бүрдэж, төслийн хэрэгжилтэд хяналт тавих бодит механизм бүрэн бий болох юм.

ДЦС-5 нь агаараар хөргөдөг технологи ашиглах тул усны хэрэглээ харьцангуй бага, нүүрс шатаах процесс нь 800 гаруй хэмийн нам температурт явагддаг онцлогтой. Үүний үр дүнд хүхэр, азотын дутуу исэл багасаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах юм. Төсөл хэрэгжсэнээр дулаан, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангаж үнийг тогтворжуулах, хямд үнээр найдвартай эрчим хүч авах боломжийг бүрдүүлнэ.

1 Сэтгэгдэл
Өдий зэрэгтээ цахилгаан станцуудтай байна. Шинийг барина гэвэл нэг зууны ажил болж, гадаадын зээлийн өрөнд газар нутгаасаа өгөх болно
Хамгийн их уншсан