Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны төлөвлөгөөтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгөв

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуяг Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хорооны үйл ажиллагаа, баяр наадмын зохион байгуулах төлөвлөгөө, найруулагчийн сонгон шалгаруулалт, төсөв болон шууд дамжуулалтын талаар танилцлаа.

Хурлын үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний салбар хорооноос Монгол Улсыг гадаад болон дотоодын наадамчин олонд сурталчлан таниулах, түүхэн үзэсгэлэн, үндэсний хэмжээний томоохон соёл, урлагийн тоглолт арга хэмжээнүүдийн санал, шууд дамжуулалт, хэв журам, тохижилт үйлчилгээ зэрэг зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулав.

Түүнчлэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан удирдамжийн дагуу нээлт, хаалтын арга хэмжээний зохиолын агуулга, төсвийн задаргаа, баг бүрэлдэхүүн, найруулгын төслийг танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг Үндэсний их баяр наадамтай уялдуулан зохион байгуулах талаар харилцан санал солилцов.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын НЭЭЛТ, ХААЛТ-ын тоглолтын найруулга, агуулга, уран бүтээлчдийн талаар дахин нарийвчлан танилцуулах, ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТИЙН найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, салбар хороодын төлөвлөгөө, төсвийн зардлын төслийг дахин хянан боловсруулах, гадаадад зохион байгуулагдах баяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгөөний төслийг Зохион байгуулах хорооны хуралд танилцуулж, хэлэлцүүлэх үүрэг, чиглэл өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан