Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрч: Ц.Санжаачойпэл ирээд "Би Монголын хамгийн баян хүн. Хүн алаад шоронгоос зүгээр гарна" гэж орилж эхэлсэн Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна АН: “Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарыг сайдаас нь эгүүлэн татахгүй бол үндэсний хэмжээнд ЗГ-т хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ“ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна ИБаримт апп-ны хуучин хувилбарыг 3-р сарын 30-наас хаах болсныг мэдэгдлээ Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна ШУУД: Ардчилсан намаас ээлжит "4/11" мэдээлэл хийж байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
Гэрч: Ц.Санжаачойпэл ирээд "Би Монголын хамгийн баян хүн. Хүн алаад шоронгоос зүгээр гарна" гэж орилж эхэлсэн

Бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2026.01.29) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

Эргэн сануулахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө хэрэг гарсан.

Хохирогч Д.Саяннямбуугийн мэдүүлэг: Хэр их ууснаа сайн санахгүй байна. Жижиг хундагаар 2-3 уусан. Тэр өдрийн ой санамжийг санахад хэцүү. Маш эмх замбараагүй. Би Х.Хүслэн гэх эмэгтэйг танихгүй. Ц.Санжаачойпэлийг ч танихгүй.

Олон жил уулзаагүй найзуудтайгаа "Канте" гэдэг нэртэй бааранд орсон. Баарнаас гараад гадаа зогсож байхад миний таньдаг найз болон Өлзийтулга хоёр зогсож байсан. Тэгээд би тэр хоёр руу очоод "хоол идэх үү" гэж асуусан.

Тэгээд тэнд зогсож байсан юм уу, ардаас ирснийг мэдэхгүй огт танихгүй залуу ирээд юу ч хараагүй, яриагүй зогсож байхад гэнэт намайг цохисон. Тэр залууг би танихгүй. Тэгээд би газар унаад, ухаан алдсан.

Учирсан гэмтлийн хувьд нүд чихэгдэж орсон, нүдний аяга хугарсан. Зургаан цагийн хагалгаанд нэг удаа орсон. Гэхдээ яс бэхэжсэний дараа дахин хагалгаанд орно. Нүдэнд нэг суулгац хийсэн, яснуудыг төмрөөр бэхэлсэн. Эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Намайг асарч байсан хүмүүст байгаа байх. Учирсан хохирол арилгахтай холбоотой надад хэн, хэдэн төгрөг өгсөн болохыг мэдэхгүй. Түүнд санаа зовох ухаан надад байгаагүй.

Гэрч Өлзийсайхан: Тухайн баар хаах цаг болоод Тулгат гэх найзтайгаа хамт тухайн баарны үүдээр гарахад манай нөгөө найзууд гадна зогсож байсан. Тэгтэл Тулгат бид хоёр дээр Санжаа ирээд "Би Монголын хамгийн баян хүн Занданшатар өнөөдөр Ерөнхий сайд болсон. Тийм болохоор би өнөөдөр хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг хүн та нарыг алчхаад зүгээр гарна" гэж орилж эхэлсэн.

Саянаагийн нүүрэн тус газар нь миний харснаар хоёр удаа цохисон. Тэгээд үл таних залуу газар унагаагаад нүүр лүү нь өвдөглөөд толгойн тус газар нь удаа дараа цохиж байсан.

Санжаагийн хамт байсан залуучууд нэг нь бол цайвар өнгийн юүдэнтэй цамцтай залуу Амгалан маш хүчтэй өшиглөж дахин унагаасан. Бид хэд бүгд очоод болиоч гээд салгаад Саянаа найзыгаа хартал нүүр ам нь цус гарч байсан болохоор би айгаад цагдаагийн 102 дугаар луу 03 цаг 51 минутад залгаж дуудлага өгсөн.

Цагдаа нар ч 20 минутын дотор орчим болж ирсэн бөгөөд тэр хугацаанд Санжаа болон найзууд нь явах гээд байсан учир Өлзийсайхан найзтайгаа тэр хэдийг явуулахгүйн тулд саатуулж байсан. Найзуудаасаа сонсоход Санжаа нь том айлын хүүхэд би та нарыг ална шүү бүгдийг чинь гэх зүйл яриад дайрахад нь манай найз зөрүүлж хэдэн юм хэлсэн гэсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан