Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:  Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2026 оны хоёрдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 3 хэмийн дулаанаас 2 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 хэм хүйтэн байна.


2026 оны хоёрдугаар сарын 03-наас 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 3-нд Дархадын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-р сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан