Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна

“10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аргачлал” сургалтыг 2025 онд 150 цэцэрлэгт зохион байгуулж, 11,000 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хамруулсан байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 700 гаруй удаагийн сургалтаар 60,000 орчим эцэг эх, асран хамгаалагч тус сургалтад хамрагдаад байна.

2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн “Хүүхэд зорчиж байна” ТББ-тай хамтран сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй 2 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдыг сургалтад 100 хувь хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Цаашид тус сургалтыг хүүхдийн ахуйн осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх аргачлал болгон өргөжүүлэх юм. Жил бүр дунджаар 50,000 орчим хүүхэд ахуйн осол эндэгдэлд өртдөг бөгөөд тэдгээрийн 80.1 хувь нь эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтад байх үедээ өртсөн байна.

Энэ нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ болзошгүй эрсдэл, ахуйн осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх аргачлалыг бүрэн эзэмшээгүй, энэ талаарх мэдлэг дутмаг байгааг харуулж байна.

Иймд хүүхдийг боловсролын байгууллагад хамрагдаж эхэлсэн цагаас нь эхлэн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг ахуйн болон бусад төрлийн эрсдэлээс хамгаалах арга зам, тэдгээрийн эрсдэлийг таниулах сургалтыг зохион байгуулах нь нэн чухал асуудал юм гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан