Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Энэ онд ашиглалтад орох “Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй “Сэргэлэн” дэд станц болон бусад бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд Г.Занданшатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцав.

“Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж буй бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм.

Тус дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ.

Төслийн хүрээнд 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц барина. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг хоёрдугаар сард багтааж сонгон шалгаруулна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулав.

90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станцыг “Сэргэлэн” дэд станцтай холбож, оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллаас хуваалцах байдлаар давхар ашиглах юм.

Бөөрөлжүүт цахилгаан станц, Багануурын цахилгаан хуримтлуурын станц ашиглалтад орсон. Энэ хавар барилгын ажил нь эхлэх дулааны 5-р цахилгаан станц, “Сэргэлэн” дэд станц, 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц зэрэг шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орсноор Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол үүсэхгүй байх нөхцөл бүрдэх юм.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан