Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
AI-аар торгож эхэлснээр эгнээ буруу эзлэх, цагаан шугам давах зөрчил 50 хувиар буурчээ

Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг.

Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд ухаалаг камерын системийг нэвтрүүлж, зөрчлийг илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг жолооч нарт хүргүүлж эхэлсэн. Үр дүнд нь замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилж, өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан. Тодруулбал, эгнээ байр буруу эзлэх зөрчил 58.1 хувь, зогсох шугам давах зөрчил 50.4 хувиар буураад байна. Түүнчлэн уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв.

Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, түгжрэл, ачаалал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ баримтлахыг уриалж байна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан