Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна

Нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд долоон байршилд байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүсэж, Геодези, усны барилга, байгууламжийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн байнгын үзлэг шалгалт хийж, иргэд ААН, айл өрхүүдийн гэр, байшин барилгын суурь усанд автах, зам мөстөж эрсдэл үүсэхээс сэргийлж байна.

2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэн арга хэмжээ авч ажиллаж байна.

Халиа тошин үүссэн байршлууд:

  • ЧД-ийн 10-р хороо Дэнжийн 1000 нэгдүгээр суваг
  • ЧД-ийн 11,12-р хороо Дэнжийн 1000 гуравдугаар суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Хайлаастын суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Чингэлтэйн суваг
  • СХД-ийн 19, 27-р хороо Толгойтын суваг
  • БГД-ийн 14-р хороо Дунд голын далан (Алтай хотхон орчим)
  • СБД-ийн 14-р хороо Сэлбэ голын далан

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан