Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Ажлын хэсгийн гишүүд сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой хийж буй замын хөдөлгөөнийг зохицуулалтын талаар санал солилцож, НИТХ-ын дарга А.Баяр дараах чиглэлүүдийг өгөв.

Тэрбээр "Нэгдүгээрт, зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгчид болон түрээслэгчидтэй уулзаж, тодорхой болгоё. Түүнчлэн, уртасгасан  цагаар ажиллахыг дэмжиж буй эсэхийг иргэдээсээ асууя.

Хоёрдугаарт, амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээсээ мөн асууя. Иргэдийн санал дээр үндэслэж, сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлийг хамгийн бага хэмжээнд барих тохиромжтой хувилбарыг боловсруулъя.

Гуравдугаарт, баярын өдрүүдийн замын хөдөлгөөний байдлыг шууд дамжуулалтаар үзүүлье. Ингэхдээ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын дэлгэцээс биш хамгийн их түгжирдэг цэгүүдэд шууд дамжуулалтын багууд ажиллуулж, иргэдийг мэдээллээр хангая. Мэдээллийг дамжуулах суваг олон бөгөөд хүртээмжтэй байх ёстойг анхааръя" гэв.

Эх сурвалж: НИТХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан