Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "Минимал дээл" шоу боллоо

Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааны үеэр гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "Минимал дээл" шоу боллоо. Энэхүү арга хэмжээгээр гал морин жилийн Сар шинийн баярын гол трэнд болох минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг дотоодын шилдэг үйлдвэрлэгчид танилцуулж байна.Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа "Гал морин жилийн босгон дээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, өв соёлоо сурталчлах зорилготой зохион байгуулагдаж буй "Амар байна уу- 2026" үзэсгэлэн худалдаа амжилт бүтээлээр дүүрэн үргэлжилж байна. Өнөөдөр бид гал морин жилийн өнгө төрх болсон "Минимал дээл" загварын шоуг толилуулж байна. 2026 оны загварын чиг хандлага бол энгийн атлаа иж бүрэн байх юм. Зөвхөн дээл бус түүнийг дагалдах бүс, малгай, гутал, гоёл зүүсгэлийг хэрхэн орчин үеийн хэв маягт оруулж, өдөр тутамдаа бахархалтайгаар өмсөж болохыг манай дизайнерууд өнөөдрийн тайзнаа харуулж байна. Энд танилцуулж буй бүх гоёл үзэсгэлэнгийн талбайд үйлдвэрлэгчийн үнээрээ борлуулагдаж байгааг дуулгахад таатай байна" гэлээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан