Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН АНХНЫ ИНГЭНИЙ ФЕРМ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГО ӨВӨРТӨЛЖЭЭ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ингэний фермийн үйл ажиллагаатай өнөөдөр (2026.02.08) танилцлаа. Тус ферм нь манай улс дахь анхны бөгөөд одоогоор байгаа ганц ферм юм.  Уг фермийг “Солид партнерс групп” компани таван жилийн өмнө нээжээ. Нийт 225 тэмээтэй, 160 нь ингэ. 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу бэлчээрийн тэмээнээс хоёр дахин их сүү авдаг байна. Зуны улиралд дөрвөн хүртэл литр сүү авдаг гэж фермийн удирдлагууд танилцуулав. Зориулалтын саалтуур ашигладаг учраас сүүний гарц нэмэгдэх, цаг хугацаа хэмнэх зэргээр бүтээмжийг өсгөжээ. 

“Солид партнерс групп” компани 15 хүнийг ажлын байраар хангаж байна. Тараг, ундаа, хуурай сүү зэрэг найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавьжээ.Улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, дөрвөн мянга литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Гэхдээ үүний өмнө бүтээгдэхүүнийг дотооддоо таниулах, зах зээл бий болгох нь хамгийн чухал байна гэж тус компанийн захирал Б.Цэнд-Аюуш ярилаа. 

“Солид партнерс групп компани” хэтийн зорилгоо монгол тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, Монголын брэнд бий болгох гэж тодорхойлжээ. Тиймээс малчид, бусад аж ахуйн нэгжид туршлага судлах боломж олгох үүднээс фермээ инкубатор хэлбэрээр ажиллуулж байгаа юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан