Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтэд оролцож, үг хэллээ. Ерөнхий сайд “Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. Хорин жилийн өмнө 254 мянган тэмээтэй байсан бол тоо толгой хоёр дахин өсжээ. Энэ бол малчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Мөн тэмээний баяртай салшгүй холбоотой гэлээ.

Өвлийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн “Түмэн тэмээний баяр”-ыг анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулсан түүхтэй.  Тухайн үед тэмээний тоо толгой багасаж, 2002 оныг хүртэл улсын хэмжээнд 200 гаруй мянган тэмээ тоологддог байжээ. Тиймээс тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, өвлийн говийг аялал жуулчлалын бүс нутаг болгохоор эхлүүлсэн ажил өнөөдөр зорилгодоо хүрчээ. Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-т дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид 1000 гаруй тэмээтэй оролцож байна. Тэмээний баярыг үзэхээр 8000 орчим хүн ирсний 200 гаруй нь гадаадын жуулчид гэж зохион байгуулагчид мэдээллээ. “Түмэн тэмээний баяр”-ын хүрээнд дөрвөн насны ангиллаар тэмээний уралдаан зохион байгууллаа. Мөн тэмээний парад, ингэний айрагны баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, тэмээтэй сайхан хос болон шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн тус тус боллоо. Мөн тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах зэрэг тэмцээн болсон байна.  

“Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээтэй холбоотой олон дээд амжилт бичигдэж байжээ. Тухайлбал 2016 онд 1108 тэмээ уралдуулан, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.  2024 онд тэмээ уяж хурдлуулдаг уяачид  олгох “Алдарт уяач” улсын цолыг бий болгосон. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн нэгдүгээр сарын 24-нийг “Тэмээний өдөр” болгон зарласан билээ.

 

Мэдээ

2 Сэтгэгдэл
Өмнөговь аймаг 20 жилийн өмнө ямар ядуу байсан одоо тэр чигтээ ядуу байна. Оюу толгой ХХК аймгийн хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна
gaihaltai saihan
Хамгийн их уншсан