Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
НЗДТГ Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монголын сайн дурынхны төв” НҮТББ-ын төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Тус хамтын ажиллагаа нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудын сайн дурын болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Сайн дурын үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;
  • Сайн дурын загвар төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх;
  • Сайн дурынхныг алдаршуулах, үнэлэх зэрэг багтаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин НЗДТГ-ын зүгээс сайн дурын үйл ажиллагаанд нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын түвшинд дэмжихэд бэлэн гэдгийг илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан