Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧААР УРИАНХАЙ ТУУЛЬЧ НАЦАГИЙН ДАМДИНДОРЖ ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.

Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн Урианхай туульч Нацагийн Дамдиндорж 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа. Шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам гардуулж, талархал илэрхийллээ. 

Н.Дамдиндорж нь 1967 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 1976–1984 онд Дуут сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 1990 онд Улаанбаатар хотод Улсын багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр суралцан төгссөн. Тэрээр бага наснаасаа урианхайн алдарт Заны Жилкэрийн удмын 8 дахь үеийн туульч бөгөөд тууль, цуур, товшуур хөгжмийн язгуур уламжлалыг сурч, 1992 оноос урианхай тууль, цуур, товшуур хөгжмийг хүүхэд, залуучуудад тогтмол зааж, дотооддоо 750 гаруй шавь сурган гаргажээ. Мөн Дуут сумын сургуулийн захирал н.Нямдаваагийн байгуулсан “Дуут нуур” язгуур урлагийн хамтлагт суралцаж, хожмоо тус хамтлагтаа багшилж, тууль, цуур, товшуур хөгжмөөр сум, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцон 300 гаруй медаль, шагнал хүртсэн байна.

 

Н.Дамдиндорж нь урианхай түмний тууль, цуур, магтаал, хошин яриа зэрэг эх хэл, аман уламжлал, язгуур урлагийн олон өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ төрийн тахилгат хайрхан, орон нутгийн овоо тахилгын ёслолд тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг язгуур хэв шинжээр нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч юм. Тэрээр “Монгол тууль”, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцож байжээ.

Н.Дамдиндоржийн Монгол үндэстний соёлын биет бус өвийн сан хөмрөгийг хамгаалах үйлсэд оруулж байгаа жинтэй хувь нэмрийг ийнхүү үнэлж, 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулжээ.   

 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан