Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
П.И. ЧАЙКОВСКИЙН НЭРЭМЖИТ МОСКВА ХОТЫН УЛСЫН КОНСЕРВАТОРТ МОРИН ХУУР БЭЛЭГЛЭЛЭЭ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Пётр Ильич Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерваторт зочлон, ректор Александр Сергеевич Соколов-той уулзлаа.Талууд уулзалтын үеэр тус консерваторийн зохион байгуулдаг улсын болон олон улсын хэмжээний мэргэжлийн урлагийн тэмцээнүүдэд монголын уран бүтээлчдийг оролцуулах, цаашид хамтран зохион байгуулах талаар санал солилцов.Түүнчлэн уулзалтын төгсгөлд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерваторт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийг үндэслэн ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад 2008 онд бүртгэгдсэн Морин хуурыг тус консерваторт суралцаж буй оюутан, залууст сургалтын зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс бэлэглэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан