Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Н.Учрал: Эмийн үнийн өсөлт өрхийн зардалд дарамт учруулж байна

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй Эрүүл мэндийн бодлогын хорооноос салбарын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн зөвлөх, төрийн өмчийн эмнэлгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийнхэн, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Сайн эмч, мэргэжилтнүүдийн ачаар миний бие эдгэрч өнөөдөр ажлаа хийж яваадаа та бүхэнд талархаж байна. Эмийн чанар учир дутагдалтай болохоос биш манай эмч, мэргэжилтэн, ажилтнуудын ур чадвар дутаагүй гэдгийг мэдэрсэн хүний хувьд УИХ-д эмийн чанарыг сайжруулах түр хороо байгуулан ажиллаж байсан.

Эмийн үнийн өсөлт, түүнээс үүдэлтэй айл өрхийн зардалд ирж буй дарамт өндөр хувьтай байна. Иймд хүн бүрд хамаатай энэ салбарыг нэг цонхоор харах нь чухал тул энэхүү бодлогын хороог байгуулах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-д ч ийм чиг үүрэгтэй ажлын хэсэг бий. Иргэд эмнэлэг, эрүүл мэндийн салбараас хүлээлтгүй, чирэгдэлгүй, санхүүгийн дарамтгүй, шуурхай, шударга үйлчилгээг хүсэж байна” гэв.

Хэлэлцүүлгийн ерөнхий чиглүүлэгчээр Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганмаа ажиллаж, панелистаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын даргын Нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөх С.Энхболд, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг болон хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбартаа гарч буй гол үзүүлэлтээс дурдахдаа сүүлийн гурван сард эмийн үнэ өсөөгүй, инфляцид нөлөөлөөгүй гэдгийг онцолсон бол Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд сэтгэцийн эрүүл мэнд, залуусын эрүүл мэндэд түлхүү анхаарч ажиллаж буйг тодотголоо.

Харин иргэд, олон нийтэд хандан “Сэрэмжил, эрт илрүүл, эрт эмчил, байнга хяна” гэсэн зарчмаар ажиллаж, амьдарвал бид эрүүл мэндээ хамгаалж чадна гэж уриалсан юм.

Эх сурвалж: МАН

1 Сэтгэгдэл
Эм, витамин гэх мэтийг оруулж ирдэг компаниудад хяналт тавиач ээ!
Хамгийн их уншсан