Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Налайхад мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж ашиглалтад оруулжээ Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна Цэргийн алба хаагчид халхгол сумын 50 гаруй малчдад туслаад байна  Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна А.Энхтуул нь хүүхдүүдэд шатрын спортын анхан болон ахисан шатны мэдлэг системтэйгээр олгоно “Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 7 байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна ЗГ:Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо ЗГ: “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа
Цэргийн алба хаагчид халхгол сумын 50 гаруй малчдад туслаад байна

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан нөхцөл байдал үүссэн билээ. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 4 нэгж техниктэй 20 цэргийн алба хаагч 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Халхгол суманд үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчдын малчдадаа үзүүлж буй тусламжийн талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хуягт техникийн албаны дарга хошууч С.Сод-Эрдэнээс тодруулахад “Дорнод аймгийн Онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар хошууч Б.Отгонбатаар ахлуулсан бүрэлдэхүүн Халхгол сумын малчдад 3 дахь өдрөө ажиллаж байна.

Манай алба хаагчид илүү олон малчдад хүрч ажиллах хүрээнд “Ялалт”, “Ташгай” багуудад хуваагдаж, цасанд боогдсон зам давааг нээх, хүн бүл цөөтэй айл өрхүүдийн өвөлжөөний хунгарласан цасыг цэвэрлэх, нүүлгэх, аймгаас явуулсан хивэг тэжээлийг түгээх ажлыг тус тус гүйцэтгэж байна. “Ташгай” багт хошууч Б.Отгонбатаар ахлуулсан 17 цэргийн алба хаагч ажиллаж байгаа. Сумын төвөөс алслагдсан гамшгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас олон бүрэлдэхүүн ажиллаж байгаа нь тэр. “Ялалт” багт ахмад Д.Ганбаяраар ахлуулсан гурван цэргийн алба хаагч зам даваа нээх, тээвэрлэсэн өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

Мэдээж гамшгийн улмаас зам даваа хаагдсан байгаа учраас манай алба хаагчид өөрсдөө замаа цэвэрлэж, айлууддаа очиж байна. Тэгэхээр бага зэрэг хугацаа алдах тал байна. Одоогийн байдлаар "Ялалт", "Ташгай" багийн 50 гаруй өрх айлд өвс тэжээл хивэг хүргэж, хашаа хороог нь цэвэрлэж, цасанд боогдсон орон нутгийн зам, давааг нээх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Манай алба хаагчид хаа нэг сүлжээтэй айлд очихоороо л холбоонд орж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: Зэвсэг хүчний Жанжин шта

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан