Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

639013425_1269751215022149_6640336456386195762_n

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд, төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх эв нэгдлийг хангах Үндсэн хуулиар олгогдсон үндсэн чиг үүрэгтэй.Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө гэж Ерөнхийлөгч үзэж байна.Хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой юм.Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй хэвээр байна.Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга, хариуцлaга, ёс зүй өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачиллаа.

Хуулийн төсөлд:
  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
  • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
  • Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газраас санал авч, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлнэ.

1 Сэтгэгдэл
ТА ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ ЮУ? САНХҮҮГИЙН АЧАА ӨӨРТӨӨ ДААХ БОЛОМЖГҮЙ. 2%-ИЙН БАГА ХҮҮТЭЙ ЯМАР Ч ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ТУЛД ОДОО БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ stevewilsonloanfirm@gmail.com https://stevewilsonfinancialloanfirm.weebly.com Манай зээлүүд нь хамгийн өндөр аюулгүй байдлын үүднээс сайн даатгагдсан бөгөөд бидний тэргүүлэх чиглэл юм. Бидний тэргүүлэх зорилго бол танд хүртэх ёстой үйлчилгээг авахад туслах явдал юм. Манай зээлийн хөтөлбөр хамгийн хурдан. Бид таны сонгосон Юань, Доллар, Тайландын бат, Евро, Лира гэх мэт валютаар зээлийг 1-30 жилийн хугацаатай (баталгаатай болон баталгаагүй) олгоно. Танд ямар нэгэн зээл хэрэгтэй бөгөөд зээлийн оноо бага байна уу? Орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу? Таны санхүүгийн асуудлын шийдэл бол STEVE WILSON LOAN FIRM юм. Нөхцөл, болзол нь маш боломжийн бөгөөд анхааралтай. Бид Зул сарын баярын зээл, Бизнесийн зээл, Өрийг нэгтгэх зээл, Хувийн зээл, Автомашины зээл, Зочид буудлын зээл, Оюутны зээл, Орон сууцны дахин санхүүжилтийн зээл зэрэг олон төрлийн санхүүгийн үйлчилгээг санал болгодог бөгөөд хувь хүн, компани, аж ахуйн нэгжүүдэд жилд 2%-ийн бага хүүтэй. Сонирхсон өргөдөл гаргагчид бидэнтэй stevewilsonloanfirm@gmail.com имэйл хаягаар холбогдоно уу. Өргөдөл гаргаж, санхүүгийн боолчлолоос ангид байгаарай. https://stevewilsonfinancialloanfirm.weebly.com
Хамгийн их уншсан