Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд хийгдэж буй эдийн засгийн бүсүүдийн хөгжлийн зорилтод хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Улсын аялал жуулчлалын бүсийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт байгаль, түүх, соёлын өв, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, ногоон эдийн засгийн хөгжүүлэх чиглэлээр 12 аймгийн 17 газрыг МУГЗ-ын 246 тогтоолоор Улсын аялал жуулчлалын зайн хөгжлийн бүсийг тодорхойлсон.Энэ хүрээнд Байгаль соёлын нөөцийг зохистой ашиглах, дэд бүтцийг бий болгох хүрээнд жуулчдын зорин очих аялал жуулчлалын бүс нутгуудад менежментийг сайжруулах чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж байна.


Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси болон Монголын Байгалийн Өв сангийн хооронд байгуулсан “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


Энэ нь Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх байгаль орчинд ээлтэй, аялал жуулчлалын бүтээгдэхүүн шинээр бий болгох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэн, хөгжүүлэхэд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж хувь хүмүүсийг дэмжихэд оршино. Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газрын хүүгийн татаастай олгох хөнгөлөлттэй зээлийн шалгуурт байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулах, тусгай хамгаалалттай газар нутагт тавигддаг байгаль хамгааллын тусгай шаардлага, стандартыг тусгах, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийг зохих шаардлага, шалгуурыг хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хариуцан гүйцэтгэнэ. Хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хамтран бүрдүүлэх, бусад холбогдох төслүүдийг уялдуулах, үр дүнг нэмэгдүүлэх, сайн туршлага хуваалцах арга хэмжээг дэмжиж ажиллана.

Байгальд ээлтэй, хариуцлагатай, тогтвортой аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, үндэсний өв соёлоо хамгаалан түгээн дэлгэрүүлэх их үйлсэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан