Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 14 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.1 хувьтай байна.

Нийслэл хэмжээнд худалдан авах ажиллагааны явц ямар байгаа талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 259 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжихээс эрх шилжсэн төслүүд нэмэгдэж, нийт 350 төсөл, арга хэмжээ 2026 онд хэрэгжинэ. Одоогоор тендер шалгаруулалт 45 хувьтай зарлагдсан. Нийт төсөл, арга хэмжээнээс 207 төсөл, арга хэмжээ нь ажил, 73 төсөл, арга хэмжээ бараа, 70 төсөл, арга хэмжээ нь үйлчилгээний ангилалд багтаж байна” хэмээв. Үргэлжлүүлэн нийт 350 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулах эрх олгосон 54, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 67, тендерийн материал хүлээн авч байгаа 37, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 82, зураг төсөв, ажлын даалгаваргүй 110 төсөл, арга хэмжээ байгааг танилцуулав.

 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар нийт тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах, бүтээн байгуулалтын улиралд багтааж ажлуудаа гүйцэтгэх үүрэг өглөө. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх төсөл, арга хэмжээнд тендер зарлаж дуусгах, тендер зарлаж чадаагүй ажлуудыг хийж чадах байгууллагуудад нь шилжүүлэн өгөх, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг дэмжихийг мөн үүрэг болгов.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан