Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа

Яармаг, Арцат –Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганы угсралтын ажил бүрэн дууслаа. Тус төсөл нь 4.2 км урт шугамтай, 6.5–42 метрийн өндөртэй тулгуур багануудтайгаар төлөвлөгдсөн. Ийнхүү төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил 61.7 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Төслийг Франц улсын дүүжин замын систем үйлдвэрлэгч “Poma Group” компанитай хамтран дотоодын “Моннис Инженеринг” групп гүйцэтгэж байна.

Талбайн ахлах инженер Д.Батчулуун “Тулгуур багануудыг суурилуулах явцад аюулгүй ажиллагаа, барилгын норм, стандартын мөрдөлтийг нэн тэргүүнд тавин ажиллалаа. Өнөөдөр цасан шуургатай байсан ч салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнд байсан тул угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн” гэв.Тулгуур багануудыг бүрэн угсарснаар төслийн дараагийн шат болох ган татлага (тросс) татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэж байна. Тус чиглэлд ашиглах 112 тонн жинтэй ган татлагыг 19 тулгуур баганын дээгүүр агаараар сүвлэн татаж суурилуулах бөгөөд уг ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.Яармаг, Арцат–Хархорин, Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг богиносгох, байгальд ээлтэй нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон дэд бүтцийн төсөл юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан