Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо, бодит хяналт шаардлагатай

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.03.05/ хуралдаж, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, дэд тэргүүн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон холбогдох бусад албаны хүмүүс оролцож, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилтуудаа хэлэлцлээ.
Монгол Улсын ирээдүй болсон 1.3 сая гаруй хүүхэд, тэдний ард байгаа 997 мянган өрхийн сайн сайхны төлөө бид гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Хүүхэд хамгаалал бол зөвхөн нэг яамны ажил биш, Үндэсний зөвлөлийн гишүүн бүрийн идэвхтэй оролцоо, салбар хоорондын уялдаа холбоо юм.

Анх удаа сум, хороо бүрт хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтан ажиллахаар шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 773 ажилтан томилогдон, кейс шийдвэрлэлт 5.4 хувиар өслөө. 2026 оноос эхлэн улсын хэмжээнд 92 улсын байцаагч ажиллаж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл бүрт хуулийн хариуцлага тооцно.

Хүүхдэд хортой контент, мэдээлэлд дүгнэлт гаргах орон тооны бус зөвлөлийн журмыг баталлаа. Манай хүүхдүүд цахим орчинд айх аюулгүй сурч, хөгжих ёстой.

 Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Олон хүүхэдтэй гэр бүлийг орон сууц, татварын бодлогоор дэмжих зохицуулалтуудыг тусгасан.

Аймаг, дүүрэг бүрд "Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв"-үүдийг байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө, ёс зүйн боловсролыг иргэддээ ойртуулж байна.

 Бид зөвхөн халамж бус, "Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга"-ыг эхлүүллээ. 2026 онд зорилтот 5,000 өрхийг амьжиргаагаа дээшлүүлж, бие даан амьдрахад нь цогцоор дэмжинэ.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын олон талт асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг гаргалаа. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж, хүүхэд бүрийн төлөөх ажлыг эрчимжүүлж, үр дүн гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан