Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
"Ахмад настны урт хугацааны асаргааны чанар, хүртээмжийг сайжруулна"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг 2026-2029 оны хооронд хэрэгжүүлнэ.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны Хүний болон Нийгмийн хөгжлийн секторын газрын Эрүүл мэндийн мэргэжилтэн Жей Кьюн Ким манай улсад ажиллалаа.

Тэрбээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо болон Сангийн яам, Эрүүл мэндийн яам, холбогдох удирдлагуудтай уулзаж, төслийн бэлтгэл ажил, явцын талаар санал солилцов. Төслийн хүрээнд дараах  үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

  • Ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах
  • Ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээний эрх зүй, бодлого, санхүүжилтийн орчныг сайжруулах
  • Ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх.  

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо энэ төсөл нь манай улсад ахмад  настны урт хугацааны тусламж, үйлчилгээний үр дүнтэй тогтолцоо бий болох, эрх зүйн орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд яамны зүгээс идэвх, санаачилгатай,  бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Мөн төслийн хүрээнд төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа улс, орон нутгийн асрамжийн газруудад дэмжлэг үзүүлэхэд анхаарах, үйлчилгээ үзүүлж байгаа төр,  хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, байгууллагуудын үйлчилгээ, тайлагналт, хяналт, санхүүжилтийн процессыг цахимжуулах, үр дүнг сайжруулах шаардлагатай байгааг онцлов.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан