Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /E-9 виз/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 2026 оны 3-р сарын 25, 26, 27-ны өдрүүдэд бүртгэнэ. Бүртгэлийг ehalamj.mn сайтаар цахимаа явуулна.

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтууд: (дараах байдлаар урьдчилан файлаар бэлтгэх) 

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх байж болно. / 1% хуулбар 600 пиксел jpg форматтай 100кв файлын хэмжээтэй байх/
  • Цээж зураг / 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь, 100–300 pixel jpg форматтай файлын хэмжээ 15кв, Сүүлийн 6 сарын дотор авхуулсан, Цагаан фонтой бараан хувцастай/ 
  • Бүртгэлийн хураамж /28 ам.доллар тухай бүртгэлийн өдрийн зарласан ханшаар/  

Тавигдах шаардлага: 

  • 18–39 настай (1986.03.26 – 2008.03.25 хооронд төрсөн)
  • Монгол Улсад гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гарах эрхээ хязгаалуулаагүй 
  • БНСУ-аас албадан гаргагдаж байгаагүй, БНСУ-д оршин суух хугацаандаа зөрчилтэй, өршөөлийн сараар сайн дураар нутаг буцаж ирсэн ч бүртгэлд хамрагдах боломжгүй мөн БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж удаа дараа татгалзсан хариу авсан бол бүртгүүлэхгүй байх 
  • БНСУ-д нэвтрэх визний хориггүй байх
  • Эрүүл мэндийн шаардлага хангах мөн Харааны харалган буюу өнгө ялгах чадвар
  • E-9 /E-10/ визээр өмнө нь 5-аас дээш жил буюу 60 сар ажиллаагүй байх 

Шалгалтын үе шат: 

  • 1-р шат – Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (EPS-TOPIK)

-Унших
-Сонсох
-120  оноо (60) босго оноо нэмэгдсэн 

  • 2-р шат – Ур чадварын шалгалт

-Ярилцлага
-Биеийн чадвар
-Суурь ур чадвар

  • Эцсийн сонгон шалгаруулалт нийт онооны дарааллаар хийгдэнэ.

 Залилах гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө урьдчилан сэргийлнэ үү. Шалгалтын бүртгэл зөвхөн төрийн байгууллага зохион байгуулдаг. Зөвлөгөө, мэдээллийг дараах утсаар болон сайтаас авна. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар  7777-1220 (4)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан